2011-05-05
зөвөлгөө 1
 

             Сахилга баттай байлгахад анхаарах зүйл

                  /Анги удирдсан багш нарт зориулав/

1.Ангид тогтсон системийг бий болгоно.Юуг хийж болох юуг баримтлах хэрэгтэйг хичээлийн жилийн эхэнд суралцагчидтайгаа ярилц.

2.Дутагдал гаргаж болзошгүй сурагч болон байдлыг эртнээс танин мэд.Бусад баггш нартай энэ талаар харилцан ярилцах ба тухайн сурагчийг авч хэлэлцэн хамтын шийдвэр гарга.

3.Сахилга батад”бүү ингэ,бүү тэг” гэхийн оронд “ингэ,тэг” гэх арга барилыг илүү ашигла.Жишээ нь “Үзгээ бүү шид,Хоорондоо битгий ярь” гэхийн оронд “Үзгээ хайрцганд нь хийгээрэй” гэх мэт.

4.Үзсэн хичээлийн сэдвүүд сурагчдын хүсэл сонирхол хэрэгцээний дагуу байх хэрэгтэй.Энэ нь хичээлд хандах идэвхийг нэмэгдүүлдэг.

5.Сурагч гэртээ амгалан тайван байж чаддаг эсэхийг судал.Гэртээ тайван бус байдаг хүүхэд хичээл дээрээ ч адил байдаг.

6.Анги хамт олны үйл ажиллагааг”Багш-сурагчдын нэгдэл” гэсэн нэр дор явуул.Ингэснээр ажил амар бүтэж,сурагчдын зүгээс асуудал гарах нь үгүй болно.

7.Сурагчдыг зүгээр суулгахгүй байх талаар их анхаарах хэрэгтэй.Хичээл дээр хийх зүйл байхгүй бол ангид асуудал гарах нь их байдаг.Хүүхдүүдийн ярих,үймүүлэх нь ихэсвэл ангийн уур амьсгалыг эвдэнэ.

8.Хичээл заахдаа өвөрмөц арга барил,техник ашигла.Сурагчдын анхаарлыг хичээлд төвлөрүүлж чадвал сахилга батын тухай яриа гарахгүй.Сурагчид нэг хэвийн буюу нэг хүний / монотон/ байдлдаас амархан уйдаж залхдаг учир хичээл заах аргыг үе үе өөрчилж,тэдний сонирхлыг татах арга,техник,материал ашиглах хэрэгтэй.

9.Сурагчдыг хүндлэх хэрэгтэй.Хэн ч хүндлэгдэхгүй байхыг хүсдэггүй бөгөөд тэднийг хүндэлснээр сахилга батын дутагдал гарахгүй.

10.Сурагч нэг бүртэйгээ тус бүрчлэн харьц.Судалгаанаас үзэхэд нөхөрсөг харьцдаг багш нарыг хүүхдүүд эсэргүүцдэггүй хичээл дээр нь ч хүндрэл гардаггүй нь батлагджээ.

11. Хэрэг таригчийг олоогүй тохиолдолд ангийн бүх хүүхдүүдийг буруутгаж шийтгэл өгч хэрхэвч болохгүй.Хэрэв бүгдэд шийтгэл өгвөл хүүхдүүдийн үзэн ядалт,эсэргүүцэл,дургүйцлийг хүргэхээс өөр ямар чашиг байхгүй.

12.Сурагчдын эцэг эхтэй холбоотой бай.Энэ нь сурагчдыг танд болон хичээлдээ анхааралтай,мэдрэмжтэй болгоход тусална.

13.Уурлаж бухимдах тохиолдолд хүрээнээс хэтрэх үг хэллэг хэрэглэвэл эсвэл хэт ааш авир гаргавал ухрах алхам хийж сур,зайлшгүй үед уучлалт гуй.

Бичсэн: tuya111 | цаг: 18:18 | Зөвөлгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих




:-)